НИЙГЭМ

УЛААНБААТАР: Баяр наадмын өдрүүдийн цаг агаар ямар байх вэ?

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож буй Үндэсний их баяр наадам айсуй. Наадамчин Улаанбаатарчууддаа зориулан баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна.

Долоодугаар сарын 10. Лхагва гараг

Онцлох үйл явдал: Дээлтэй монгол наадам жанжин Сүхбаатарын талбайд болно

Нар үүрийн 05 цаг 03 минутанд мандаж, 20 цаг 51 минутанд жаргана. Өдөртөө агаарын температур 29 градус бол шөнөдөө 16 градус. Зарим хэсгээр багавтар үүлтэй. Агаарын чийгшил 29 хувьтай байх ба салхи 15 км/цагийн хурдтай салхилна.

Долоодугаар сарын 11. Пүрэв гараг.

Онцлох үйл явдал: Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нар үүрийн 05 цаг 04 минутанд мандаж, 20 цаг 50 минутанд жаргана. Өдөртөө агаарын температур 29 градус бол шөнөдөө 14 градус. Ихэнхи хэсгээр багавтар үүлтэй. Агаарын чийгшил 34 хувьтай байх ба салхи 15 км/цагийн хурдтай салхилна.

Долоодугаар сарын 12. Баасан гараг.

Онцлох үйл явдал: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдэл цол олгон, шагнал гардуулна. Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нар үүрийн 05 цаг 05 минутанд мандаж, 20 цаг 50 минутанд жаргана. Өдөртөө агаарын температур 29 градус бол шөнөдөө 13 градус. Зарим хэсгээр багавтар үүлтэй. Агаарын чийгшил 39 хувьтай байх ба салхи 15 км/цагийн хурдтай салхилна.

Долоодугаар сарын 13. Бямба гараг.

Онцлох үйл явдал: Уяачдын наадмыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин нээнэ.

Нар үүрийн 05 цаг 06 минутанд мандаж, 20 цаг 49 минутанд жаргана. Өдөртөө агаарын температур 28 градус бол шөнөдөө 14 градус. Ихэнхи хэсгээр цэлмэг, хурц нартай.  Агаарын чийгшил 42 хувьтай байх ба салхи 15 км/цагийн хурдтай салхилна.

М.ТЭНГИС

Эх сурвалж: Weather.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button