НИЙГЭМ

Монгол инженерүүд бүтээсэн цахилгаан автобусаа танилцууллаа

Монгол инженерүүдийн гараар бүтсэн “МОН-30” загварын их багтаамжтай хоёр цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тогтоол ийнхүү хэрэгжиж, "Монгол машин" ХХК хоёр автобус туршилтаар үйлдвэрлээд байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Монголчуудын бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болж, анхны загвараа танилцуулжээ. МОН-30 нь байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан автобус юм. Цаашид олноор үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд зогсохгүй экспортод гараасай гэж салбарын сайдын хувьд бэлгэшээн бодож байна. Монголын зам, тээврийн салбарт Улсын баяр наадмын өмнөхөн олон сайхан үйл явдал тохиолдож байна” хэмээлээ. 

Нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button