ЭРҮҮЛ МЭНД

Наадмын өдрүүдэд наршилтаас хэрхэн сэргийлэх вэ?

Үндэсний баяр ёслолын аагим халуун өдрүүдэд бүх насны иргэдэд тохиолддог түгээмэл  бэрхшээл бол наршилт юм. Зуны улиралд наршилтаас урьчилан сэргийлэх, илрэх шинж тэмдгийг ажиглан хүндрэхээс нь өмнө эмнэлэгт хандах хэрэгтэй. Иймд наршилтын талаар мэдвэл зохих зүйлсийг зөвөлгөөний хамт хүргэж байна.

-НАРШИЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД-

Үүнд,

-Наранд аль болох бага явах

-Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх

-Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх

-Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх

-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.

-НАРШИЛТЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ-

Үүнд,

-Нууц үе 30 минутаас 18 цаг

-Дотор бачуурч, бие нозоорох

-Бие суларч ядрах

-Зүрх дэлсэх, судасны тоо олшрох, амьсгал давхцах

-Царай цонхийж арьс хүйтэн, чийглэг болох

-Их хэмжээгээр хөлс гарах, хүүхэд уцаартай болох

-Дотор муухайрах, бөөлжих, суулгах

-Бага зэрэг халуурах

-Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах

-Нүд харанхуйлж, толгой эргэх

-НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ-

Үүнд,

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;

-Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;

-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;

-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;

-Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;

-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүхий л насны хүмүүс нарших магадлалтай байдаг. Тэр тусмаа бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай иргэд илүү их өртдөг аж. Түүнчлэн баярын өдрүүдэд маш халуун, нарны хурц тусгалтай байх учраас иргэд бага насны хүүхдээ ганцааранг нь машинд үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button