Ярилцлага

Спортын мастер Б.Цэцэг: Эмэгтэй хүний ухаан сур харвахад ч илэрдэг

Үндэсний их баяр наадам элдэвтэй мэргэн сур харваагаар үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид ахмад  харваач, Монгол улсын мэргэн, спортын мастер Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Дорнод аймгийн Баяндун сумын уугуул нэгэн бөгөөд нийт 39 жилийн турш сур харваж буй хүндтэй настан. Нас сүүдэр хэдийнэ 70 хүрсэн ч гэлээ Улсын их цэнгэл наадамдаа нумаа эвшээлгэж, сумаа тависаар байхтай нь таарсан юм. Туршлага арвин, сур харвааны хөгжлийн үүх түүхийг өөрийн биеэр туулсан түүнтэй ийн товч хөөрөлдөв.

-СУР ХАРВААГ ХҮНИЙ ҮГЭЭР БИШ, ӨӨРИЙН УХААНЫГ ЗАРЖ СУРДАГ-

-Сайхан наадаж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Хэдэн жил сур харваж байна вэ?

-Монгол улсын мэргэн, спортын мастер, буриад сурын дархан мэргэн Б.Цэцэг. Би Дорнод аймгийн Баяндун сумын уугуул иргэн. Өнөөдрийг хүртэл 39 жил сур харваж байна даа.

Анх 30 настайдаа сур харваж эхэлсэн. Энэ спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө хүний их эмчийн мэргэжлээр ажиллаж байв. Ажлаа хийж яваад л сурын спорттой амьдралаа холбосон юм. Үндэсний сур гэдэг бол хүчний болон оюун ухааны спорт. Арван жилдээ цана, теннис зэрэг спортоор хичээллэдэг байсан минь ийнхүү амжилтанд хүргэсэн гэж боддог. Эмчээр 22 жил ажиллаад өндөр настны тэтгэвэртээ гарсан. Үүнээс хойш үндэсний сурын спортод өөрийгөө бүрэн зориулж байна.

-Таны хүүхдүүд дунд энэ спортын төрлөөр хичээллэдэг хүн бий юу?

-Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ сур харвадаг. Хамгийн отгон хүү н.Оюунгэрэл маань арван жилд байхдаа спортын мастерын болзол хангаж байсан. Одоо цэргийн албанд ажилладаг, энэ наадмаар харваж байна. Миний хүү сайн харвана.

-Хүүхдүүддээ та юуг зааж зөвлөдөг вэ?

-Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ сайхан соёлыг залгамжилж авч яваад нь би хүүхдүүдээрээ бахархдаг. Хүүхдүүддээ сур харвах техник, арга барилыг хэлж өгөлгүй яахав. Гэхдээ цаашдаа өөрийнхөө ур ухаанаар арга барилдаа тохирсон техник эзэмших нь зүйтэй юм. Хүний үгээр бус өөрийнхөө ухааныг зарж сурах хэрэгтэй.

-Тө өөрөө энэ наадмаар сур харвав уу?

-Харвалаа. Хан суманд 16 онолоо.

-Жил ирэх тусам залуус үндэсний спорт болоод уламжлалт тоглоом наадгайгаа мартах хандлагатай байна гэх ойлголт бий. Залуучууддаа хандаад үндэсний сурын спортын давуу талыг хэлж өгөөч?

-Ойрын жилүүдэд сурын спортыг маш олон залуус сонирхож хичээллэж байгаад маш их баяртай явдаг шүү. Эрт дээр үеэс монгол эр хүн жилдээ дор хаяж нэг удаа хөвчирсөн нумыг эвшээлгэдэг байсан заншилтай. Ингэснээр эр хүний хийморь сүлд сэргэнэ гэж үздэг байж. Ийм учраас айл бүр нум сумтай байдаг байсан гэдэг. Өнөөдрийн энэ ногоон дэвжээнд нумаа эвшээлгэж, сум тавьж байгаа харваачдын ихэнх нь залуучууд байгаад бахархал төрж сууна. Энэ жил улсын аваргад 1000 харваач ур чадвараа сорьсон бол наадамд шилэгдмэл 540 харваач оролцож байна. Тийм болохоор үндсний сурын харвааны тухайд залуу хойч үе өв соёлоо орхигдуулж байна гэж хэлж болшгүй юм.

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УХААН СУР ХАРВАХАД Ч ИЛЭРДЭГ-

-Эмэгтэй хүний хувьд сур харвахад хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Татал, бяр чадал, нум сумны тохироо зэргийг ном ёсоор нь тохируулах хэрэгтэй. Нум сумаа тохируулах ёстой гэсэн үг. Тохироо хамгийн чухал зүйл. Хатуу нумаар харвахад хүнд сум хэрэглэдэг бол зөөлөн нум хэрэглэх бол хөнгөн сум харвана.

Эмэгтэй хүний хувьд үндэсний сур хэцүү  боловч хамгийн сайхан зүйл нь үндэснийхээ өв соёл, зан заншлыг тээж яваа гэдэг нь сайхан. Халууныг халуун гэхгүй, хүйтнийг хүйтэн гэхгүй, бороо шороотой ямар ч үед гадаа талбайд зогсоод харвадаг, тэвчээр хатуужил шаардсан хүнд спорт. Нэгэнт энэ спорттой хувь заяагаа холбосон юм чинь ямар ч бэрхшээл тулгарсан ажрахгүй давах учиртай. Эмэгтэй хүний уран ухаан сур харвахад ч илэрдэг гэж боддог.

-Танд шантармаар санагдаж байсан үе бий юу?

-Хэцүү үе байх нь байсан. Хүүхдүүдээ зарим тэмцээнд гэрт нь орхиод явна, хааяа дөрвүүлэнг нь аваад ч явна. Хүүхдүүд балчир, би залуухан байсан учраас бэрхшээл их байсан. 1981 онд Орос хувьсгалын 60 жилийн ойд хөдөөнөөс хоёр сартай хүүхдээ тэврээд, долоон настай охиноо хөтлөөд оролцож байлаа. Тэр жилдээ спортын мастерын болзол хангаж байлаа.

Хүү н.Оюунгэрэлийн хамт

-Үндэсний сур харваа хэмээх зүйл таны амьдралд ямар үнэ цэнтэй вэ?

-Энэ спортод сэтгэл зүрх, оюун ухаан, бие махбод бүгдээ зориулсан учраас миний амьдралын бүх утга учир болсон зүйл. Өвөг дээдсийн түүх, соёл зан заншлыг залгамжилж яваадаа би өөрөөрөө маш их бахархдаг. Монгол хүн бүр үндэснийхээ сур харвааны тухай мэддэг байгаасай гэж хүсдэг. 39 жилийн хугацаанд баярласан ч үе их бий, шантарсан ч үе олон байгаа. Энэ спортоор хичээллээгүй бол тэр бүгдийг давж гарах хэцүү байсан. Сурын харвааны минь л ач тус юм даа.

-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-03 18:56

Cephalexin Experience Dr Reddy Finasteride Buy [url=http://cialibuy.com]canadian pharmacy cialis[/url] Buy Amitriptyline 50 Mg With Paypal buy accutane online 20mg

cialis pills for sale
cialis pills for sale
2020-01-02 12:45

Hello, thank you for facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-08 05:11

Hello, tender thanks you looking for word! generic viagra available http://viapwronline.com I repost in Facebook.
viagra substitute over c

Peterseaph
Peterseaph
2020-01-13 02:37

Hello, attention you http://cialisxtl.com in look upon to tidings! cialis vs viagra
viagra in action

WayneTaw
WayneTaw
2020-01-16 15:14

Cialis cialis in canada 5mg cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-20 11:20

Cialis cialis erection penis safe alternatives to viagra and cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-23 11:11

Cialis side effects for cialis cialis tadalafil 20 mg

WayneTaw
WayneTaw
2020-01-28 10:08

Cialis does medicaid cover cialis cialis at a discount price

RobertBet
RobertBet
2020-01-31 20:15

viagra sale non prescription buy viagra from canada online buy viagra europe

RobertBet
RobertBet
2020-02-03 19:34

cheap viagra sale viagra sale karachi viagra for men for sale

RobertBet
RobertBet
2020-02-07 02:46

cheap kamagra cialis viagra sale calgary buy cialis online without rx

Холбоотой мэдээ

Back to top button