НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Залуу үе наадмыг хэрхэн тэмдэглэж байна вэ

Ээлжит наадмын сурвалжилгаараа шинэ залуу үе баяр наадмаа хэрхэн тэмдэглэж буй тухай сэдвийг хөндлөө. Бага балчир байхдаа гэр бүлтэйгээ хамт тогтож заншсан хэв маягаар наадам тэмдэглэдэг байсан гэж болох тэд өдгөө насанд хүрчээ. Биеэ даасан хувь хүмүүс болж буй тэдний наадмыг юу хийж өнгөрүүлж буй тухай товчхон сонирхсон юм.

Уранзаяа: Анх удаа цэнгэлдэхэд орж наадам үзэж байна. Өмнө нь гэртээ сууж, зурагтаар наадмаа үздэг байсан. Найзуудтайгаа наадмын талбайн хүн багатай хэсгээр алхаж зургаа даруулсан, мөн хуушуур иднэ гэж бодсон боловч хийж байгаа нөхцлийг нь хараад идэхээ болиод, гараад ирлээ. /инээв/

Чинтэнгис: Наадмаар ихэвчлэн гэртээ байдаг. Үндэсний шинжтэй том баяр болохоор гэр бүлтэйгээ тэмдэглэхийг зорьдог. Аав ээжийгээ дагаад бөх үздэг, бас хуушуур иддэг. Наадмын хуушуураа идээд, стадионоо нэг тойрчхоод гарч явна. Бас зан заншлаа дээдлэхийг хүсдэг. Үндэсний хувцсаа наадам бүрээр өмсдөг.

Ган-Эрдэнэ: Ихэвчлэн найзуудтайгаа хамт цэнгэлдэх хүрээлэн болон парк орж наадам тэмдэглэдэг. Тоглоом тоглож, хуушуур иддэг. Морь, бөх сур огт үздэггүй.

Бархас: Гэр бүлтэйгээ наадам үзэхээр гарч ирсэн. Одоо хоёр дүүгээ дагуулаад цэнгэлдэхээ тойроод явж байна. Тэгээд хуушуураа идчихээд бөхөө үзнэ дээ.

Азням: Наадмыг хүрээлэн орж, мөн бөх үзэж тэмдэглэдэг. Ер нь гэр бүлтэйгээ тэмдэглэж өнгөрүүлэх дуртай.

Мөнхбулган, Чинзориг: Өчигдөр наадмын талбай ороогүй, өнөөдөр л цэнгэлдэхэд ирж байна. Нэг тойрч хуушуураа идээд харина даа. Энэ жилийн тухайд хөдөө яваад, сумын наадам үзсэн нь сайхан байсан. Жил ирэх бүр наадмын зохион байгуулалт сайжирч байна. Хүмүүс нь хог хаяхгүй байна гэхчлэн авах зүйлс олон болжээ.

Дөлгөөн: Наадмыг ганцаараа тэмдэглэдэг. Жил бүр стадионыг нэг бүтэн тойдог болохоор одоо тойроод л явж байна. Үндэснийхээ өв соёл, зан заншлыг хайрлаж хамгаалж явах хэрэгтэй.

Энгүүн, Марал: Лондонгоос дөнгөж ирээд монгол наадмаа тэмдэглэж байна. Сэтгэл их хөдөлж, маш сайхан байна. Хуушуураа идэх гээд л явж байна. Өмнөх жилүүдэд элчин сайдын газраас зохиосон наадамд зав гарвал очоод цаг зав муутай бол баярлаж чаддаггүй, ихэвчлэн гэртээ бууз хийж иддэг байдаг байсан. Эх орондоо ирээд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхэд үнэхээр сайхан байна.

М.ТЭНГИС

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button