Нийгмийн

Олон улсын эко аян Хөвсгөлд үргэлжилж байна

Далай ээж олон улсын эко соёлын аян энэ сарын 10-17-ны хооронд Хөвсгөл нуур, Хатгалдд үргэлжилж байна.

Аянд оролцогч дотоод, гадаадын байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, дуучид, зураачид, хуульчдын баг Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн маршрутаар урлаг, соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал хийн, орон нутгийн иргэдтэй уулзаж байна.

Төлөөлөгчид энэ сарын 10-нд Орхон аймагт сурын харваа, хурдан морины уралдаан үзэж наадам фестивал зохион байгуулсан бол 11-нд Мөрөн хотод ирж урлагийн тоглолт хийгээд Хатгал тосгонд 12-13-нд Далай ээж олон улсын уран зургийн төслийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлж, нуураа хамгаалах талаар дотоод, гадаадад анхааруулах зорилготой олон улсын “Далай ээж” эко соёлын аяны оргил ажиллагаа долдугаар сарын 14-нд Хөвсгөл нуурт, “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр боллоо. Аянд оролцогчид “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр урлагийн тоглолт хийж, нутгийн иргэдтэй хамт далай ээж нуураа хамгаалахыг уриалан уухайлсан юм. “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр болсон урлагийн тоглолтыг эко соёлын аянд оролцож буй хөөмийч Ц.Мөнгөншагай Далай ээжийн магтаалаар хөөмийлж хуурдан эхлүүлсэн аж.

Одоогийн байдлаар нуурт 30-40 машин живсэн байна. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах талаар олон улсын анхааралд оруулж, улмаар дэлхийн өвд бүртгүүлэх нь чухал болсныг “Далай ээж” олон улсан эко аяныг зохион байгуулж байна. Энэхүү аянд найман орны олон улсын зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч, идэвхтэн, судлаачид 25 төлөөлөл оролцож байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button