ЭРҮҮЛ МЭНД

Цайны газарт муудсан өндгөөр үйлчилгээ үзүүлж байжээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, улсын байцаагчид хамтарсан хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар  иргэн Ц-гийн цайны газар гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр илт муудсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байсныг тогтоолоо. Тодруулбал, хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй түүхий өндөг 30 ширхэг, чанасан өндөг 23 ширхэгийг  илрүүлж газар дээр нь устгаж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан гэлээ. Иймд иргэд та бүхэн халуун, дулааны улиралд худалдаа эрхлэгчдийн гар дээрээс түргэн мууддаг бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-04 12:45

Lilly Cialis Cialis In Spain Acheter Cialis 5mg Prix cialis canada Citalopram Expired Safe Cialis In Osterreich Kaufen Drug Without Script Online

Холбоотой мэдээ

Back to top button