НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Сэтгэцэд нөлөөт 3,877 ширхэг эмийг хуурамч жороор олгожээ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсанаас Мансууруулах сэтгэц нөлөөт бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэсэн байна.

Үүнээс 3,877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11,650,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу шалгалт хийсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button