Нийгмийн

Цагдаагийн ажилтны нэр барин, хэрэг үйлдсэнийг илрүүлжээ

Энэ сарын 16-ны өдөр Урлан бүтээх төв орчмын ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж, торгоно гэж айлган, 40.000 төгрөг 2 хайрцаг тамхи авчээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж ашиг хонжоо олох гэсэн иргэдийн гэмт үйлдэлд автагдалгүй, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цФйб
цФйб
2019-07-18 15:55

Цагдаа нар өөрсдөө дүрэмт хувцастайгаа орж ирээд л тамхи ундаа аваад л байдаг ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button