Сошиал трэнд

Бидэрт халиун азаргыг хордуулж хөнөөсөн байж магадгүй гэв

Урд жилийн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн Бидэрт халиун азарга түрүүлж байсан. Харин энэ жилийн наадмаар өнгөлөн хурдалж байсан боловч бие нь сульдаж, барианд 37-д орж ирсэн билээ.

Барианд орж ирсэн ч Бидэрт халиуны биеийн байдал сайнгүй байсан тул төрөлх суманд нь авчирч, эмч нарыг дуудан үзүүлснээр долоодугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмчилгээ хийсэн боловч эндсэн байна. Бидэрт халиун азаргыг эндсэний дараа задлан шинжилгээнд оруулахад хордож үхсэн байх магадлалтай хэмээн гарсан тухай уяач Б.Баттөрийн төрсөн ах Б.Батзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тэрбээр,

<<Дэлгэр сайхан зундаа дэнж хотойтол сайхан наадаж байна уу, Монгол түмэн минь. Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадам бидний хувьд хүндхэн боллоо. 7-р сарын 11-нд азарга эргэхэд ѳмнѳх жилийн түрүү магнай түмэн эх Бидэрт халиун азарга маань ѳнгѳн дээрээ сайхан гараад ирлээ . Сууна цуцана гэхийг мэдэхгүй Халиун маань сайхан ч уяатай мордож байгаа гэж бодон, ингэж яралзтал давхисаар түрүү жил шигээ түрүүлнэ дээ гэж дотроо залбирч суулаа.

Гэвч Бидэрт Халиун азарга маань барианд 37 -д ирлээ. Биеийн байдал нь хүндхэн байсаар 7-р сарын 12-нд Тѳв аймгийн Угтаалцайдам сумандаа ирж , Мон Уран ХХК , У.И.Х -ын гишүүн Батсүхын Наранхүү ах маань 2 сайн эмчээ ирүүлж, ангаах ухааны болон ардын бүхий л сайн эмчилгээг хийсээр биен дэх хорыг гаргаж дийлэлгүй 7-р сарын 16 буюу шинийн 15-нд эндлээ.

Задлан шинжилгээ хийхэд хүчтэй хороор хордуулсан байх магадлалтай байна . Эрлийз ч бай , Монгол ч бай , Их нас ч бай , Азарга ч бай алинтайн ч уралдсан түрүүлж л байдаг ийм сайхан хүлгээ , новш шиг хүмүүсийн хийсэн үйлдэл, хүчтэй хороор хордуулснаас болж алдлаа. Тѳрийн минь сүлд Түмэн олны минь заяа түшиж ийм муухай новш шиг хүмүүс цѳѳхѳн байг. Battur Bayanjargal ын тѳрсѳн ах Баянжаргалын Батзориг би нь хүмүүст үнэн зѳв ойлголт ѳгѳх үүднээс бичлээ>> хэмээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button