Нийгмийн

Хүндийн өргөлтийн шоу тэмцээн болжээ

Архангай аймгийн Пауэрлифтингийн холбооноос санаачлан "Архангай аймгийн хамгийн хүндийг газраас татагч" нээлттэй шоу тэмцээнийг анх удаа Г.Дэмид жанжны талбай дээр зохион байгуулжээ.

Хүүхэд залуусыг эрүүл чийрэг, өв тэгш бие бялдартай болгож, чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрөөх зорилготой энэхүү тэмцээнд Архангай, Эрдэнэт, Сэлэнгэ, Өвөрхангай, Улаанбаатар хотоос ирсэн тамирчид оролцлоо.

Тэмцээнд насанд хүрэгч, өсвөр үе гэсэн хоёр насны ангилалд 60 тамирчин 10 жинд өрсөлдсөн гэнэ. Пауэрлифтингийн үндсэн гурван төрөлт хүчний спортыг орон нутагтаа хөгжүүлж байгаа “Стронг мэн” клубын тамирчид энэ тэмцээний жин тус бүрт амжилт үзүүлсэн байна.   

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-22 21:18

Levaquin Scrotum Keflex Effect On Staphlococcus Aurius Viagra Generico Simi [url=http://orderciali.com]buy cialis[/url] Dapoxetina Risultati Viagra Super Force 100 Mg 60 Mg Pills

Холбоотой мэдээ

Back to top button