НИЙГЭМСошиал трэнд

Молдир Мекенбаева: Зүгээр дээ, намайг хүмүүс байдаг л царайтай юм гэдэг

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагийн Жюү жицүгийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд /2019.07.17-2019.07-20/ болж байна. Гуч орчим улсын 400 гаруй тамирчин оролцож буй уг тэмцээнд азийн шилдэг тамирчид чуулсан. Түүнчлэн өнгөрсөн жил сошиал орчинд шуугиан дэгдээж үзэсгэлэнт бөх гэдгээрээ алдаршсан Казахстан улсын тамирчин 22 настай Молдир Мекенбаева манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Түүний хувьд өчигдөр /2019.07.18/ үүрийн дөрвөн цагт манай улсын нийслэлд газардав.

Тэрээр энэ удаагийн ААШТ-д эмэгтэйчүүдийн -52кг жинд өрсөлдөх бөгөөд өчигдөр орой 17 цагт тэмцээнийн жингийн үзлэгт орж, улмаар монгол бөхийн өргөөнд бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Тэрээр хэвлэл болон бөх сонирхогчдын анхааралд байх нь дамжиггүй. Бид ч мөн адил түүний бэлтгэлийн үеийн агшинг гэрэл зурганд ийн буулган авч чадсан юм.

Түүнчлэн Молдир Мекенбаева-ын орчуулагчийн хэлснээр Хүмүүс түүнтэй ихэд зургаа авхуулж буй. Харин эмэгтэйчүүд зураг авхуулчихаад байдаг л бүсгүй байна гэж шивнэлдсэн. Үүнийг анзаарсан Молдир Мекенбаева орчуулагчаасаа "Орчуулж өгөөч, юу гэнэ ” гэж ихэд асуусан, аргагүйн эрхэнд хэлэхэд царай нь сонин болсон ч "Зүгээрдээ, хүмүүс тэгж л байдаг юм ” гээд инээсэн хэмээн ярилаа.

Мөн түүнийг Монголд ирж тэмцээнд оролцож байгааг дуулсан Монгол дахь Казак ястанууд түүний тэмцээнийг ирж үзэхээр ихээхэн асууж сураглаж байгааг тэмцээнийн зохион байгуулагчид хэлсэн юм.

Молдир Мекенбаеваг товч танилцуулбал:

Мекенбаева 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Тэр 2016 онд жюү жицүгийн 49 кг жинд барилдан дэлхийн аварга болж байсан билээ.

Харин 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн. 2017 оны ДАШТ-ний үеэр Молдир медалийн эзэн болсноор багаараа хүрэл медалийн болзол хангажээ. Түүний хувьд санхүүгийн чиглэлээр их сургуульд суралцдаг бөгөөд сонирхлынхоо дагуу жүжигчнээр ажилдаг. Тэрбээр жюү жицүгээр улсдаа №1, Азид 14 дүгээрт эрэмбэлэгддэг.

Инстаграмм сүлжээндээ 60 мянга гаруй дагагчтай бөгөөд түүний дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нэгэн юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button