ЭДИЙН ЗАСАГ

ОУВС “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-ны актив нэмэгдүүлэлтийн эх үүсвэрийг СЭЖИГЛЭСЭН ҮҮ

-ДАХИН НЭГ БАНК ДАМПУУРУУЛАХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ЮУ-

Монгол Улсын Засгийн газарт ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ хэд хэдэн хатуу нөхцөл тавьсан. Тэдгээрийн нэг нь арилжааны банкуудад активын чанрын үнэлгээ хийх асуудал байв.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа манай арилжааны банкуудад гадны компаниар активын чанарын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээг Монгол банкинд нэгтгэж, арилжааны хэд хэдэн банкийг активаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн билээ.

Энэ дагуу системийн хэд хэдэн банк активаа нэмэгдүүлсэн хэдий ч ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй юм. Тиймээс ч ОУВС-гаас улирал бүр Монгол банканд шилжүүлдэг санхүүжилтээ түр хойшлуулаад байгаа талаар өмнө нь мэдээлэгдсэн.

Мөнхүү системийн бус нэр бүхий жижиг банкуудыг дампууруулах чиглэл өгсөн гэх асуудал яригддаг. Одоогоор “Капитал” дампуурлаа зарласантай холбогдуулан, хөрөнгийг нь зарж эхлээд байна. Өөр бас нэг  банкны дампуурлыг зарлах асуудал хөшигний ард яригдаж байгаа гэх мэдээлэл буй.

-ОУВС СИСТЕМИЙН БАНКУУДЫГ ЯАГААД АСУУДАЛТАЙ ГЭЖ ҮЗЭВ-

ОУВС-гийн зүгээс активаа нэмэгдүүлсэн банкуудад дахин хяналт тавих шаардлагатай гэж үзсэн.Үүнийг дагаад системийн чанартай гурван ч банкны асуудал хүндэрсэн гэх мэдээлэл давхар явж буй.

Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир “Голомт” банк 100 гаруй тэрбумаар активаа нэмэгдүүлсэн. “Худалдаа хөгжлийн банк” гэхэд 240 тэрбумаар активаа нэмэгдүүлж чадсан. ОУВС-гаас эх үүсвэр хаанаас гарсан, ямар мөнгө хаанаас нэмэгдсэн зэргийг албаны шалга гэж байгаа.

ОУВС актив нэмэгдүүлсэн мөнгийг өөр газраас, хувь хүнээс хөрөнгө оруулсан зэргээр янз бүрийн мэдээлэл байна. Нягталж үз гэж байгаа юм. Үүнд Олон улсын аудит оруулна гэсэн байр суурийг ОУВС баримталж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн нь анхаарал татав.

Арилжааны банкуудын хувьд хуульд заасан хугацаанд нь багтаж, активаа нэмэгдүүлсэн. Гэвч эх үүсвэрээ нарийвчлан тайлбарлах замаар дахин аудитад орохоор нөхцөл байдал үүсээд байгаа нь энэ юм.

Энэ талаар ОУВС-гийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “Таван банк нь үүрэг амлалтаа биелүүлэхгүй байна. Үүнээс болж 2018 оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сард эцэслэгдэх ёстой байсан хөтөлбөрийн зургадугаар шатны үнэлгээ одоо болтол дуусаагүй, хүлээгдсээр байна.

Зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч эх үүсвэр болон арга хэлбэр нь Монгол Улсын хууль журам болон олон улсын туршлага, шаардлага нийцэхгүй байгаа гэж тодотгосон билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-11 05:46

Viagra Super Active 100mg Pills Cialis 99 [url=http://cialibuy.com]Cialis[/url] Using Levitra

Холбоотой мэдээ

Back to top button