Нийгмийн

Ноцтой осол гарч дөрвөн хүн газар дээрээ нас баржээ

Өчигдөр /2019.07.18/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын автозамд томоохон осол гарч, дөрвөн хүн амь насаа алдлаа. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатарын чиглэлд “Латио” маркын суудлын автомашин, Улаанбаатараас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Машин тус бүр дөрөв, дөрвөн зорчигч сууж явсан бөгөөд ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн  нас барсан байна. 45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай  эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй  А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-14 15:59

Strep Throat Of Amoxicillin Forum Levaquin Ups Internet Next Day [url=http://avdrug.com]commander levitra en ligne[/url] Dapoxetine En Ligne Levitra Zubereitung

Холбоотой мэдээ

Back to top button