Нийгмийн

Миний хүү хилийн зурвасаас нэг ч км хүрэхгүй зайд цээж нүцгэн нас барсан байсан

Хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч М.Анхбаяр 2018 оны аравдугаар сард Өмнөговь аймгийн Сэврэй сумаас Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Сулинхээрийн 0168-р ангид цэрэгт татагджээ. Гэвч харамсалтай байдлаар амь насаа алдсан уг цэргийн аав Б.Мөнхбаатар хэргийн талаар мэдэгдсэн байна.

2019.05.27-ны даваа гарагийн 07.20 цагт тус хилийн цэргийн ангийн штабын дарга, хошууч н.Эрдэнэбат утсаар холбогдож, "Танай хүү 2019.05.26-ны 06.00 цагт адуунд яваад ирээгүй. Эрлийн баг гарч хайсан боловч олоогүй. Оргосон байх магадлалтай" гэж хэл дуулгасан. Тэр дагуу бид тавдугаар сарын 28-ны 06.00 цагийн үед тус отрядад очиход хүү маань олдоогүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Хилийн зурваснаас нэг ч км хүрэхгүй, малын сууринаасаа 12 км зайд түрүүлгээ харсан, цээж нүцгэн нас барсан байдалтай 500 метр орчим зайд өмсөж явсан тэрлэг, цамц нь бүстэйгээ толгойруугаа шувтарсан болов уу гэмээр хормой нь дээшээ харсан байсан.

Цогцсыг Зургаадугаар заставт задлан шинжилгээнд оруулахад баруун талын 2-8-р хавирга хүртэл бүгд хугарсан, өвчүү дундуураа хугарсан, уушгины хормой задарсан, элэг бяцарсан, баруун мөр нь ногоорсон, хөлийн ар тал, гутлын түрий таарсан хэсгээрээ залгаралттай ногоорсон байгаа нь шинжилгээний дүнгээр гарсан. Үхлийн шалтгааныг 72 цагаас дээш хугацаанд нэг удаагийн хүнд цохилтын улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан.

Хүүгийн маань цогцост моринд чирэгдсэн ямар ч ул мөр байхгүй. Морь нь чөдөртэй байсан, чөдөртэй мориноос чирэгдэх боломжгүй.  

Цэргийн ангийнхан олон зүйл дээр бидэнд худал хэлсэн 150 хүнтэй эрлийн баг 15 машинтайгаар зүг бүрт 150 км-т эрэн хайсан, хамгийн түрүүнд хилийн шугам эргэсэн гэх боловч хүүгийн маань цогцос хилийн шугамны дэргэдээс олдсон.

Шүүх шинжилгээний хариу гарчихсан, бүх зүйл дууссан байхад шүүх хурал нь болдоггүй, маш урт хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд "цэргийн алба хаагч оргосон. Олдохдоо нас барсан байдалтай байсан" гэх мэдээллийг мэдээллийн сайтуудаар маш их тараасан. Хохирсон хүний хувьд хардаж байна, гомдож байна хэмээжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button