НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг халз мэтгэлцээнд дуудлаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өнөөдөр /2019.07.19/ “Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын судалгааны төвийнхөн:

- Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлт гаднаас захиалгатай байх магадлалтай-

“Манай байгууллага өнгөрсөн арван жилийн хугацаанд үндсэн хуулийн маш олон судалгаа тухайн цаг үеийн өөрчлөлт болгон дээр бид өөрсдийн дүн шинжилгээг нийгэмд мэдээлж байсан. Харин энэ удаа ноцтой байдал үүссэн учраас өөрсдийн хийсэн судалгаан үндэслэн дараах зургаан зүйлээр томьёолон мэдэгдэж байна.

1990 оны ардчилсан хувьсгал үндсэндээ булшлагдсан гэж бид үзэж байна. 1990 онд БНМАУ байхдаа нам төвтэй төр байсан. Харин 1992 оны үндсэн хуулиа ардчилсан нийгэм буюу иргэн төвтэй төр лүү шилжсэн. Үндсэндээ 3 сая 200 мянган иргэний амьдралыг шийдэх хуулийг олж авснаараа өнөөг хүртэл бахархаж ирсэн. Харалсалтай нь Д.Лүндээжамцангийн өөрчлөлт бол дордохын долоон өөрчлөлт юм. Үүнийг буруу гэсэн цэцийн дүгнэлт, 2011 онд Ж.Сүхбаатарын нэмэлт өөрчлөлт хийхээр завдсан үйлдэл гэх мэт баримтуудад нэг зүйл давтагдаж байна. Давтагдаж буй зүйл нь төрийн эрх мэдлийг хэмжээлшгүйгээр авах хүсэл сонирхол, байгалийн баялгийг авах сонирхлоо илэрхийлжээ. Энэ нь сүүлд оруулж ирсэн 6.2-р хуулийн заалт нь хөдлөшгүй 6.1-р хуульд заасан ой болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн заалтыг хөндөж өөрсдийн байгалийн баялгийг зарсан гэмт үйлдлээ хуулийн дагуу цайруулахыг оролдож байна. Хамгийн том нотолгоо нь Б.Чойжилсүрэнгийн Тост, тосон бумбад улайран дайрч буй явдал. Үүнийг Ж.Эрдэнэбатын үед тусгай хамгаалалтнаас гаргасан. Нөөц нь маш их. Үүнээс дүгнэхэд Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлт гаднаас захиалгатай юм байна. Тодруулбал, Монголийн баялагт шунасан гадныхан 2010 оноос хойш удаа дараа Монголын үндэсний аюугүй байдалд хийсэн халдлагууд гэж үзэж байна.

-Бид гучин жилийн хөдөлмөрөө “тогтолцоо” гэдэг үгээр нураах гэж байна-

Хамгийн их санаа зовоож буй зүйл бол Үндсэн хуулийн 21-р зүйлийн дөрөвдэх өөрчлөлтийн “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн өгүүлбэрт “тогтолцоо” гэдэг ганцхан үг нэмээд, Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгоод хугацааг нь таван жил болгонх гэдэх нь үндсэндээ Засгийн газрын эрхийг намд өгөх гэж буй явдал юм. Иймд бид гучин жилийн хөдөлмөрөө “тогтолцоо” гэдэг үгээр нураах гэж байна гэсэн үг. Тогтолцоо гэдэг үгийг дагаад нам профоциональ, холимог, дан гэсэн байдал орж ирнэ. 1992 онд нам төр барина гэсэн нэг ч үг байдаггүй. Үндсэн хуулийн 28-ын 3.2-т УИХ хажуудаа хянан шалгах төв хороотой байж болно гэсэн. Нэгдүгээрт, Хэрэв төв хороо юм бол яагаад үндсэн хуульд орох хэрэгтэй юм бэ? Хоёрдугаарт, Хуулийн тусгай эрхт байгууллагуудыг давж хэрэгжүүлдэг эрхтэй Авилгатай тэмцэх газрыг үндсэн хуулийн дагуу баталгаажуулах гэж буй ядвал гэхээс өөр тайлбар олдохгүй байна. 2000 оноос өнөөг хүртэл хийсэн нэмэлт өөрчлөлтүүд зөвхөн төрийн эрх ашгийн төлөө байсан. Энгийнээр Оюутолгойн гэрээ гэж ойлгоход болно.

-Үнэхээр өөрчлөгдөх бол бид ч мөн үндсэн хуулийг боловсруулсан -

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ахалж буй Д.Лүндээжамцанг бид халз мэтгэлцээнд дуудаж байна. Халз мэтгэлцээн гэдэг нь баримт нотолгоотойгоор өөрсдийн хамгаалж буй байр суурийг нэг цэгээс үзэгчдэд хүргэх боломж юм. Үнэхээр Д.Лүндээжамцангийн өөрчлөлт зайлшгүй зүйл бол, зайлшгүй зүйл биш гэдгийг би батлах болно. Учир нь энэ бидний 17 жилийн турш хийсэн судалгаа. Үнэхээр өөрчлөгдөх бол бид ч мөн үндсэн хуулийг боловсруулсан. Ард түмний 65 хувийн дэмжлэг авсан гэж хэлсэн бол бидний судалгаа эсэргээрээ 10 хувь хүрэхгүй байна. У.Хүрэлсүх үнэхээр МАНАН-гын эсрэг байгаа бол Тост, тосон бумбын лицензийг цуцлах эрх нь байгаа. Нэмэлт өөрчлөлтийг эсрэг тэмцэх арга хэрэгслийг бүрэн ашиглаж үр дүнд хүрэх хүртэл бид явах болно. Өөрчлөлтүүд үргэлж наадмын өмнө, шинэ жилийн өмнө гэх мэтчилэн баяр давхардуулдаг. Бид албан мэдэгдлээ Ерөнхийлөгчид долоодугаар сарын 9-нд хүргүүлсэн. Иргэдэд бидний энэхүү тэмцэлд оролцохыг уриалж байна” хэмээсэн юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-08 22:24

Effetti Cialis 20 Mg levitra billig Acheter Viagra Pfizeracheter En Perpignan

Холбоотой мэдээ

Back to top button