Нийгмийн

Р.Барсболдыг дээрэмдсэн 24-28 насны этгээдүүд өмнө нь ял шийтгэл эдэлж байжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух  иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны  долдугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн  нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, баривчилан, цагдан хорих арга хэмжээ авч хэргийг шалгаж байна.

Гэмт хэргийг үйлдсэн этгэдэдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон аж. Эдгээр этгээдүүд урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button