Нийгмийн

Монгол Улс анх удаа өөрийн гэсэн ачаа, тээврийн онгоцоо хүлээн авлаа

Өнөөдөр “Бойнг-737” маягийн, анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгийг Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын агаарын хөлөг гэдгээрээ манай улсын агаарын тээврийн салбарт онцгой ач холбогдолтой. Учир нь агаарын ачаа, тээвэр сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа билээ.

Тухайлбал, 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос зургаан хувиар өссөн. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт дөрвөн хувь хүрсэн тоон үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын ачаа тээвэрлэлт, нэг хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлжээ.

“Монголиан Эйрвэйз карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, БНСУ-ын Сөүл хотын чиглэлүүдэд нисэж тээвэр хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button