ДЭЛХИЙ

Япон улсын Нагасаки мужид аюулын хамгийн дээд түвшнийг зарлаад байна

Японы баруун өмнөд нутагт ширүүн бороо орсны улмаас тус улсын Үндэсний цаг уурын алба бямба гарагт Нагасаки мужид аюулын хамгийн дээд түвшнийг зарлажээ.

Аюулын хамгийн дээд түвшнийг зарласантай холбоотойгоор одоогийн байдлаар 35 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Заавал нүүлгэн шилжүүлэхийг хүлээлгүйгээр, тусгайлан зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү сайн дураараа нүүхийг оршин суугчдад уриалсан байна. Японы цаг уурчдын мэдээлснээр, ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, бүс нутгийн голуудын ус эргээсээ хальж болзошгүй байгаа аж.

Энэ сарын эхээр Японы Кюшю болон Сикоку аралд ширүүн бороо орсон юм. Тухайн үед цаг агаарын таагүй байдлын улмаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button