Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Л.Даваа: Хэрэглэгчийн эрэлтийг мэдэрч, хэрэгцээг хангахыг хичээдэг

Энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа “H&S” хэмээх цүнхний үйлдвэрийг танилцуулж байна. Тэд төр засгаас нэг ч удаа дэмжлэг тусламж авалгүй өөрсдийн уйгагүй хөдөлмөрөөр цех байгуулж хоёр ч газар цүнхээ борлуулах болжээ.

БҮГД Л ӨӨР ӨӨР МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС. ЗАГВАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ

-Яагаад заавал цүнх үйлдвэрлэх болсон бэ? хийх санаагаа хэрхэн олсон вэ?

-Манай эгч Чехед савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Цүнх хийж байх үйл явцыг нь хараад охиндоо зургийг нь явуулж, тэрнээс санаа аваад “Ээжээ ер нь та оёж чадах юм чинь савхин цүнх хийе” гэж хэлсэн нь дэмжигдээд ажил хэрэг болж үйлдвэрээ байгуулсан. Тэр зурагнаас л үүдэлтэй. Гэрээрээ үйлдвэрлэж байгаад мөнгө босгоод өргөжүүлээд ажиллаж байна.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ? Нэлээдгүй мөнгө хэрэг болсон байх?

-Эхний ээлжинд аав, ээж, ах дүүтэйгээ нийлээд хөрөнгө босгоод санхүүгийнхээ асуудлыг шийдсэн. Өргөжихийн хэрээр мөнгөний хуримтлал бий болж үйлдвэр маань нэлээн тогтвортой ажиллаж байна.

-Хамаатнууд нийлээд үйлдвэр байгуулсан гэхээр их сонирхол татаж байна. Энэ хүмүүс дунд загварын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн бий юу?

-Бүгд л өөр өөр мэргэжилтэй хүмүүс. Загварын мэргэжилтэй нэг ч хүн байхгүй. Манай эгч Л.Нордов социалист нийгмийн үед арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай. Тиймээс одоо цүнхээ оёдог. Эгчийн охин Б.Батцэцэг санхүүгийн мэргэжилтэй Хаан банканд ажилладаг хэдий ч бүх загваруудаа зохиож, эсгүүрээ хийдэг. Дүү Б.Батзориг ШТС-д албаны дарга хийдэг. Ажлынхаа зав зайгаар цүнхнийхээ материалуудаа татаж, хээ дардаг, би борлуулалтаа хариуцаад дэлгүүртээ зогсдог. Бүх зүйлсээ хамтарч, нэг сэтгэлээр хийдэг болохоор хэн хэндээ төвөггүй, урамтай ажилладаг. Би чадахгүй, мэдэхгүй гэж хойш суудаггүй арван жилийн хүүхэд байсан ч өөрийн чадах зүйлээр гэр бүлдээ тусалдаг.

ЗАХ ЗЭЭЛЭЭ СУДАЛСНЫ ҮР ДҮНД ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРЭЛТИЙГ МЭДЭРЧ, ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДДАГ

-Материалаа хаанаас авдаг вэ? Өөрсдөө боловсруулдаг уу?

-Арьсан материалаа “Дархан нэхий”-ээс авдаг. Боловсруулчихсан өнгөнд оруулчихсан, цүнх хийхэд бэлэн арьс ирдэг. Цэнхэр, улаан гээд ямар өнгийн арьс авахаа өөрсдөө захиалдаг. Өөрсдөө боловсруулдаггүй. Боловсруулж болох хэдий ч маш их цаг зав, хүн хүч, хөрөнгө зарцуулна. Тийм учраас чанартай, баталгаатай үндэсний үйлдвэрээ дэмждэг дээ. Хромон болон үхрийн ширээр цүнхнүүдээ хийдэг учраас багаар бодоход 5-6 жил хэрэглэгдэх, эдэлгээ урт цүнх үйлдвэрлэдэг.

-Үйлдвэр байгуулахад том, жижиг хамаарахгүй хамгийн эхлээд хэрэглэгчийн зах зээлээ судлах хэрэгтэй байдаг. Бизнесээ эхлүүлэхдээ сигментээ хэрхэн тодорхойлж байсан бэ?

-Үйлдвэр нь том ч бай, жижиг ч бай зах зээлээ судлах нөхцөл байдал зайлшгүй тулгардаг юм билээ. Яг аль насныханд зориулж бүтээгдэхүүнээ хийх талаар судлахад, манайхан загвар их чухалчилдаг, жилийн дөрвөн улиралтай учраас эдэлгээний хувьд чанартай, өвөл нь хугарч, халцраад байхааргүй цүнх сонирхож байсан. Хэрэглэгчдийнээ хүслийн дагуу бид бүтээгдэхүүнээ залуучуудад зориулсан чамин ганган, ажил хэрэгч хүмүүстээ энгийн, бага насны хүүхэдтэй ээжүүддээ багтаамж сайтай зэрэг хийдэг болсон. Энэ маань ч үр өгөөжтэй байгаа. Эхлээд залуучуудад зориулсан цүнх гаргаж байсан бол үйлдвэр маань өргөжиж, хүмүүсийн сонирхлыг мэдэхийн хэрээр бүх насныханд зориулж, үйлдвэрлэж байна. Зах зээлээ судалсны үр дүнд хэрэглэгчдийн эрэлтийг мэдэрч, хэрэгцээг хангаж чаддаг. Үр дүнд нь борлуулалт сайтай, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон.

-Хэдэн оноос үйлдвэрлэж эхэлсэн бэ? Хэдэн хүн ажиллаж байна?

-2013 оноос цүнхээ үйлвэрлэж эхэлсэн. Манай эгч өөрийнхөө гэрт охинтойгоо хамт хийдэг байлаа. Дараа нь подвол түрээслээд ажиллаж байсан бол одоо жижиг цех байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Долоогоос найман хүн ажилладаг. Гэр бүлийн бүх гишүүд ажил болон хичээлийнхээ заваар тусалдаг.

ТУУШТАЙ АЖИЛЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ

-Зургаа долоон жилийн хугацаанд маш их туршлага хуримтлуулсан байгаа. Гарааны бизнесээ эрхлэх гээд чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч

-Бидэнд үйлдвэр эрхлэх туршлага байгаагүй. Мөн нэг нь ч цүнх хийх талаар мэдлэггүй байсан хэдий ч өдий зэрэгт хүрсэн байна. Алдагдалд ороод дампуурчих байх гэж айж болохгүй. Тууштай ажиллах хамгийн чухал, битгий шантраарай.

-Борлуулалт хэр байдаг вэ, хэрэглэгчдийн хандлага?

-Хүмүүс манай цүнхнүүдийг мэддэг болчихсон, эдэлгээ удаан, өнгө үзэмж сайтай учраас борлуулалт маш сайн. Хүмүүсийн худалдан авах чадвар сайжирч байгаа, үндэснийхээ үйлдвэрлэлийг маш сайн дэмждэг. Бид ч бүтээгдэхүүнээ чанартай, олон загвараар хийхээр хичээн ажиллаж байна. Чанартай цүнх хийхийн тулд материал сайн байхаас гадна оёж байгаа машин их чухал. 3-4 төрлийн оёдлын машин хэрэглэдэг.

-Захиалгаар цүнх хийдэг үү?

-Манайх захиалга авдаггүй. Захиалга авахаар үндсэн загваруудаа хийж чадахгүй, цаг маань хомс болдог. Тийм болохоор захиалга авахгүйгээр өөрдийнхөө загварын цүнхнүүдийг дагнаж гаргадаг.

-Төрөөс дэмжлэг авч байсан уу?

-Төрөөс яамар нэгэн дэмжлэг, туслалцаа авч байгаагүй. Өөрсдийн хүчээр л өдий зэрэгтэй явж байна. Төрөөс хүсдэг зүйл гэвэл биднийг бага ч атугай дэмжээд өгвөл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас гадаадын зах зээлд гарах боломж маш өндөр.

БАГААР БОДОХОД НЭГ ЦҮНХИЙГ ХОЁР ХОНОГТ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

-Загварын хувьд маш олон төрөл байна. Цүнхнээс гадна юу юу хийдэг вэ?

-Цүнхээ дагнаж хийдэг мөн түрийвч үйлдвэрлэдэг. Цүнхээ дагалдуулаад уруулын будаг, толь зэргийг хийх боломжтой кошлак, мөн банкны карт, мөнгө, гар утсаа хийдэг түрийвч өгдөг.  Тэгэхээр хүмүүс их дуртай байдаг. Одоогоор улаан, шар, ногоон, хар, бор гэсэн өнгөний сонголттой байгаа. Удахгүй саарал, хүрэн гээд өнгөний сонголтуудаа ихэсгэхийг хичээж байна.

-Нэг цүнх хийхэд хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ?

-Загварыг нь гаргана, эсгэнэ, дотор наалт хийнэ гээд хугацаа их зарцуулдаг. Гар ажиллагаа их, арьсан материал зүсэлт хатуу байдаг учраас багаар бодоход нэг цүнхийг хоёр хоногт үйлдвэрлэдэг.

-Деталиудаа хаанаас авдаг вэ?

-Дотор хийдэг нимгэн материал, цахилгаан зэрэг нэлээдгүй тоноглол ордог. Хувиараа оруулж ирдэг хүмүүс байдаг, тусгай дэлгүүр ажиллуулдаг. Тогтмол хорооллоос, түнш болсон хүмүүсээс л авдаг. Хээ дарах бас нэлээдгүй ажиллагаа шаарддаг. Төмрөөр хээ сийлүүлээд түүнийгээ халааж байгаад гишений машинаар арьсан дээрээ дарж хээ гаргадаг.

МАНАЙ ҮЙЛДВЭРТ ЭДИЙН ЗАСГИЙН СААД БАГА БАЙСАН

-Урам зориг өгдөг зүйлсээсээ хуваалцаач?

-Хэрэглэгчид маань “Танай цүнх гоё шүү” гэдэг. Хоёр гурван жилийн өмнө авсан цүнхээ барьж ирээд эдэлгээ их удаан байна аа дахиж авъя гэхэд маш урам авдаг. Мөн ах, эгч, дүү нартаа хэлсэн, тэр хүмүүс нь сурагласаар ирж цүнх авахад дахин дахин цүнхээ хийгээд л баймаар санагддаг шүү. Эрт дээр үеэс л үхрийн ширийг ашиглаж, аяны богц хүртэл хийдэг байсан. Улмамжлалаа шинэчлээд орчин цагийн залуусын сонголтонд тохирсон цүнх үйлдвэрлэж байгаадаа баяртай байдаг.

-Үйлдвэрлэл тань амжилттай яваа шалгаан юунаас үүдэлтэй вэ?

-Манай үйлдвэрийн нэг гол онцлог эдийн засгийн саад бага тулгарсан явдал. Санхүүгийн тооцоог нарийн хийж байсантай холбоотой гэж боддог. Хэрэглэгчдийн худалдан авах чадвараас шалтгаалан үнээ тогтоодог. Хэтэрхий өндөр үнэтэй цүнх худалдаж авах чадвартай хүн өнөөдөр хэд байгаа билээ.

-Цүнх хийдэг нэлээд олон газар байдаг. Тэр үйлдвэрүүдээс ялгарах онцлог тань юу вэ?

-Манайх хүмүүсийн худалдан авах чадвар тохирсон үнэтэй, өнгө загварын өргөн сонголттой. Хэрэглэгчиддээ хамгийн сайн чанартай, маш удаан эдэлгээтэй цүнхийг санал бологож байгаа маань давуу тал гэж бодож байна. Мөн түрийвч, кошлак дагуулдаг. Нэг үйлчлүүлсэн үйлчлүүлэгч маань дахин ирдэг учраас чанарыг сэтгэл дүүрэн амлаж чадна.

-Танай үйлдвэрийн цаашдын зорилго юу вэ?

-Бүтээгдэхүүнээ чанаржуулах, илүү олон загвараар үйлдвэрлэх зэрэг бодолтой байгаа. 3,4-р хорооллын “Гурван билэг” их дэлгүүр дээр үндсэн салбар маань байрлаж борлуулалтаа хийдэг, саяханаас “Дүнжингарав” худалдааны төвд хоёр дахь салбараа нээлээ. Илүү олон хүнийг ажлын байраар хангаж, орлоготой болгох зорилготой ажилласаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-16 23:34

Discount cheapeast isotretinoin purchase in internet overseas pharmacy Pharmacy Online Usa Propecia Buy [url=http://cialibuy.com]cialis without a doctor's prescription[/url] Zithromax Acne

cialis 20 image
cialis 20 image
2020-01-04 21:39

Hello, thank you looking for information! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-11 02:36

Hello, thank you in spite of facts! 100mg viagra without a doctor prescription http://viapwronline.com I repost in Facebook.
viagra pill

Peterseaph
Peterseaph
2020-01-14 12:06

Hello, reprimand you http://cialisxtl.com in hate of facts! how often to take 10mg cialis
viagra erection

WayneTaw
WayneTaw
2020-01-18 16:47

Cialis cialis discount card warnings for cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-21 16:41

Cialis lowest price cialis does viagra or cialis help with pe

WayneTaw
WayneTaw
2020-01-27 01:02

Cialis 5 mg cialis coupon printable daily use cialis cost

RobertBet
RobertBet
2020-02-02 01:47

cialis cheap buy buy generic levitra no prescription best place buy cialis

RobertBet
RobertBet
2020-02-05 07:39

order viagra safely can i buy cialis in usa cialis for sale online in canada

RobertBet
RobertBet
2020-02-08 10:14

cheap cialis 40 mg genuine viagra for sale cheap viagra uk next day

Холбоотой мэдээ

Back to top button