ДЭЛХИЙ

Туркменистаны ерөнхийлөгчийг амьд гэв

Оросын хэвлэлүүд долоодугаар сарын 21-ний өдөр Туркменистан улсын хоёр дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан гэх мэдээллийг цацаж эхэлсэн. Тодруулбал "Москвагаас ярьж байна" радио станцаар Евразийн асуудал хариуцсан захирал уг мэдээллийг анхлан түгээж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалж болсон гэх.

Ийм мэдээ түгээд удаагүй байхад Туркменистаны Орос дахь Элчин сайд үүнийг эрс үгүйсгэсэн байна. "Энэ бол худлаа мэдээлэл. Үнэнд нийцэх ямар ч боломжгүй" хэмээжээ.

Ер Гурбангулы Бердымухамедовын сөрөг хүчнийхэн түүнийг нас барсан болгох гэж худал цуурхал тараадаг тухай гадны хэвлэлүүд онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд бөөрний архаг дутагдлын улмаас амьсгал хураасан гэсэн мэдээллийг ч түгээж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-16 21:53

Comprar Cialis 20mg [url=http://mailordervia.com]buy viagra[/url] Comprar Antabus Levitra Generic Viagra Alkohol Gefahrlich

Холбоотой мэдээ

Back to top button