ДЭЛХИЙ

16 настай Грета Тунберг Их Британийн улс төрчидтэй уулзана

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогтой дуугарагч, 16 настай Швед охин Нобелын шагналд нэр дэвшиж, Дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодроод байгаа билээ. Түүний дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлсэн үг бүр улам хүчтэй болж, дэлхий дахинд хүрсээр байна. 

Сүүлд, 16 настай Грета Тунберг хэлэхдээ Лондон дахь “Мөхлийг эсэргүүцэгч бослого” буюу дэлхийг аврах тэдний тэмцэл хэзээ ч зогсохгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ долоо хоногт  Их Британийн улс төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахаас гадна тус улсын дунд сургуулийн мянга мянган өсвөр насныханд зөвлөгөө, урам зориг өгөх уулзалт хийх аж. Тэр аль хэдийнэ Ромын Пап Фрэнсистэй уулзсан бөгөөд Европын холбоонд ч мөн хандсан юм. 

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close