ДЭЛХИЙ

Apple компани бүтээгдэхүүнийхээ угсралтыг Хятад руу шилжүүлэнэ

“Apple” компанийн мэргэжлийн дэсктоп компьютер болох “Mac Pro” 2013 оноос хойш АНУ-ын Техас мужийн үйлдвэрт угсрагдаж байна. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийхээ саяхан танилцуулсан шинэ загварыг Хятадад угсрах шийдвэр гаргаснаа тус компани өчигдөр /2019.06.28/ зарлажээ. Ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлүүлдэг “Apple” компанийн хувьд энэ нь гайхмаар мэдээ биш байж болно. Гэхдээ Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны маргаан оргилдоо хүрч, Дональд Трамп бүхнийг Америкт үйлдвэрлэхийг уриалж байгаа үед ийм шийдвэр гаргасан нь анхаарал татжээ.

Өмнөх загварын “Mac Pro” компьютерыг АНУ-д угсрахад эд анги, багаж төхөөрөмжийн болон ажиллах хүчний хомсдолтой тулгарч, зах зээлийн эрэлтээ хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж чадахгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байсан. Үүний улмаас Техас дахь үйлдвэр нь сүүлийн үед Apple-ийн компьютерыг угсрахаа больж, өөр компаниудын захиалгаар ажиллах болсон тухай “The Wall Street Journa”l мэдээлжээ.

“Mac Pro” компьютерын угсралтыг Хятадад гүйцэтгэх ч АНУ-ын үйлдвэрлэгчдийн эд ангийг ашигласан хэвээр байна гэдгээ “Apple” компани амлажээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close