УРЛАГ

Чингис хаан дуурь өнөөдөр тоглогдоно

УДБЭТ-ийн уран бүтээлчид Чингис хааны одонт, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравт хүндэтгэл илэрхийлэн алдарт "Чингис хаан" дуурийг өнөөдөр тайзнаа тоглоно. Тус театрын хамт олон энэ онд театрын түүхийг бичилцсэн үе үеийн алдарт уран бүтээлчдээ алдаршуулж, тэдэнд зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж буй.  2019 оны эхний хагас жилийн хамгийн сүүлчийн тоглолт болох энэхүү дууриа хөгжмийг бүтээсэн Монголын шилдэг уран бүтээлч Б.Шаравт хүндэтгэл илэрхийлэх тоглолт аж.

Энэхүү 2 бүлэг  6 үзэгдэлт дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд үзэгчдэд толилуулж байв. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулааныг үзүүлжээ. Дуурьт Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдүүрт, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлнэ. Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн хооронд гэнэ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button