УЛС ТӨР

О.Баасанхүү: Стандарт банканд Эрдэнэт үйлдвэрийн тѳлсѳн 40 сая ам.долларын баримт Монголын талд ИРЭЭГҮЙ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Стандарт банканд тѳлсѳн  40 сая ам.долларын баримт  Монголын талд ирээгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр "Орлогч Прокрор Чинбат Мөрдөн байцаах хэлтэст хяналт тавьдаг учир яаралтай ажлын хэсэг гаргаж, нэг асуудал шийдэх хэрэгтэй байгааг мэдээлсэн. Тэр нь Стандартад банканд өнөөдрийн байдлаар өр төлбөрөө хүлээж авлаа гэсэн мэдээлэл бидэнд ирүүлэхгүй байна. Бид төрийн мэдлийн компанийн эрсдэлийн сангийн 40 сая ам.долларыг хувийн компани руу шилжүүлсэн байгаа, түүнийгээ зуучлагч гэж нэрлээд байгаа. Энэ зуучлагч компани нь цаашаагаа хэдийг шилжүүлсэн юм, шилжүүлсний дараа үлдсэн хувь нь хэд байгаа нь огт ойлгомжгүй байна. Тиймээс бид Стандарт банканд мөнгө шилжүүлсэн бол ядаж 100 орчим сая доллар байлаа гэхэд үлдсэнийг нь 40 саяыг нь төлсөн юм байна, үлдсэнийг нь авах юм байна гээд тайван суугаад байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ойлгомжгүй байна. Би үүнийг УИХ-ын чуулган дээр хүртэл тодорхой асуусан шүү дээ.Стандарт банк руу хэзэээ тэр мөнгө шилжсэн бэ гэж, хэрэв та бүхэн санаж байгаа бол ОХУ-ын “Их өр”-ийг тэглэхэд бас нэгэн зуучлагч компани гаргалаа гээд дундаас нь тодорхой хэмжээний мөнгө алга болсон тухай асуудлууд яригддаг. Тиймээс миний хувьд нэн яаралтай Стандарт банкнаас зуучлалын мөнгийг авсан, бид ямар нэгэн өргүй гэдэг бичиг авч ирэхийг Засгийн газар болон холбогдох газруудад тавьж байгаа юм. 

Танайх ѳрѳѳ тѳллѳѳ гээд бичиг ирэх ёстой. Гэтэл ѳнѳѳг хүртэл энэ бичиг ирээгүй. Яг тѳлѳгдсѳн эсэх нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар Засгийн газраас тодорхой хариулт ѳгѳх ёстой" гэж тодотгосон юм.

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button