ЭДИЙН ЗАСАГ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс шимтгэл авах банкуудын ХУУЛЬ БУС ҮЙЛЧИЛГЭЭ ЦУЦЛАГДААГҮЙ байна

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЗАНДАНБАТ НЬ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 
ДАРГЫН НЭР АШИГЛАН БАНКУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Энэ оноос НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авдаг болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч,уг мэдээллийг дагасан иргэдийн шүүмжлэл өндрөө авсан.Бид энэ талаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын татварын улсын байцаагч Н.Галбадрахтай холбогдож тодруулахад “Татварын ерөнхий газраас иргэдийн НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авахгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг хувь хүний орлогын албан татварын хуулийн 16.1.18-т заасны дагуу албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Тиймээс татвар авахгүй” гэх хариуг өгсөн билээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Д.Занданбатад үүрэг болгосон” гэж мэдэгдсэн.

Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч  Д.Занданбат нь Хасбанк, Голомт банктай “НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРЫН БУЦААЛТАД ТУЛГУУРЛАСАН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулжээ. Д.Занданбатын хууль зөрчиж байгуулсан гэрээ цуцлагдалгүй хүчин төгөлдөр мөрдөгдөж байна

Энэ дагуу Голомт банк болон Хас банк нь иргэдэд НӨАТ-ын буцаан олголтод тулгуурласан зээлийг олгож эхлээд байгаа юм. Энэ нь НӨАТ-аас авах буцаан олголтын мөнгөө барьцаалан банкнаас зээл авах үйлчилгээ юм. Голомт банкны хувьд авч буй зээлийн хэмжээнээс хамааран хувь авч байгаа гэдгийг тус банкны мэдээллийн ажилтан хэллээ. Тухайлбал, иргэн 300 мянган төгрөгийн зээл авахад 40 мянган төгрөгийн хувийг өгөх юм. Харин Хасбанк нь зээлийн хэмжээнээс хамааран 10 хувийн шимтгэл авах аж. Банкуудтай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр дуусах аж.

Д.ЗАНДАНБАТЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ЦУЦЛАГДАЛГҮЙ 
ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙНА

Гэхдээ Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Занданбат нь хууль зөрчиж банкуудтай гэрээ байгуулж, түүнийг нь Сангийн сайд нь мэдэнгүүтээ цуцлах үүрэг даалгаврыг өгсөн.

Гэтэл Д.Занданбат нь шинэ он гарснаас хойш ажилдаа ирэлгүй “алга болсон” гэх мэдээллийг зарим эх сурвалж өглөө. Тэрбээр эмнэлгийн чөлөөтэй байгаа гэх ч мэдээлэл байна. Тиймээс  банкуудтай байгуулсан дээрх хууль зөрчсөн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж. Д.Занданбат нь эзгүй байгаа учраас УГ ГЭРЭЭ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦУЦЛАГДАЖ ЧАДААГҮЙ БАЙНА.

Тун удахгүй иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтын мөнгө нь орно. Зээл авсан иргэдийн хувьд НӨАТ-ын мөнгөөрөө банкны зээлээ төлнө. Энэхүү үйлчилгээг сонгож үйлчлүүлэх эсэх нь иргэдийн сонголт ч төрөөс иргэдэд олгож буй татварын буцаан олголтын мөнгөөр арилжааны банкны үйл ажиллагааг дэмжих нь хууль бус гэж албаныхан үзэж байгаа аж.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-30 16:25

Buy Oxetine Sildenafil Citrate 100mg Prices [url=http://cidovir.com]cialis cheapest online prices[/url] Propecia Online Review

Холбоотой мэдээ

Back to top button