СПОРТ

3х3 сагсан бөмбөг: Оюутны ААШТ-д манай багууд тус бүр нэг хожлоо

Тав дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайвань улсын Кинмен хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байгаа юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ын баг тус тус өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүд маань А хэсгийг тэргүүлэн тоглосон ба тэмцээний эхний өдөр хоёр тоглолтыг хийлээ. Манай эрэгтэйчүүд хоёр тоглосноос нэг хожиж, нэг хожигдсоноор эхний өдрийг дуусгасан юм. Тоглолтын дүнг танилцуулбал,

Мон-Алтиус /Монгол/ 21:18 Taylor’s University /Малайз/

Chengchi Univ /Тайвань/ 17:16 Мон-Алтиус /Монгол/

Харин эмэгтэй баг хоёр тоглосноос нэг хожигдож, нэг хожсон үзүүлэлттэй байна.  

МУИС /Монгол/ 14:13 CUHK /Хонг Конг/

Islamic Azad Univ /Иран/ 19:12 МУИС /Монгол/

Тэмцээний эхний өдөр гадаа бороо орсон тул дотор танхимд тэмцээн явагдаж шууд дамжуулалт хийгдээгүй юм. Манай багууд маргааш /тавдугаар сарын 10-ны өдөр/ хасагдах шатны тоглолтоо хийнэ.

Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/ Тавдугаар сарын 10

15:40 цагт: Эрэгтэй баг – БНСУ

16:50 цагт: Эмэгтэй баг – Тайвань

19:10 цагт: Эмэгтэй баг – БНХАУ

19:40 цагт: Эрэгтэй баг – Хонг Конг

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close