НИЙГЭМ

ФОТО: 130 орчим сая төгрөгөөр засварлагдсан НҮХЭН ГАРЦ ингэж харагдаж байна

“Хүнсний-20” буюу одоогийн Мөнгөн завъяагийн  урд байрлах нүхэн гарцыг 130 орчим сая төгрөгөөр шинэчлэн засварлажээ.

Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-аас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дуусчээ.

Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан гэж мэдээллээ. Гэвч “шатыг шинэчлээгүй, зураг төсөл шигээ болоогүй” зэрэг иргэдийн санал ирсээр байгаа аж.

Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газаргүй, зөвхөн хүмүүс зорчих зориулалттай болгосон байна. Уг нүхэн гарцын фото сурвалжлагыг хүргэж байна. 

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button