НИЙГЭМ

Баянзүрх дүүрэгт галзуу нохой гурван хүн хазжээ

Баянзүрх дүүргийн 11-р хороонд айлын хашаанд амьдарч байсан эзэнгүй нохой гурван хүн хазаж, долоон ч хүнийг хөөж, хазахыг завдсан байна. Тодруулбал, ... тоотод амьдран суудаг иргэний хашаанд уг эзэнгүй нохой хоёр сарын өмнөөс ирж, хөөсөн ч явахгүй, гаргасан ч хашааны нимгэн банзтай хэсгийг эвдлэн буцаж орж ирэх болсон байна.

Бид уг асуудлаар мэдээлэл өгсөн иргэнээс тодруулахад “Арваад хоногийн өмнөөс хашаанд нь ирсэн хүн бүр рүү хуцаж, дайрч, элдэж хөөдөг болсон, гэтэл зургадугаар сарын 22-нд айлын эзэн рүү дайрч хөхний хэсгээс хазаж гэмтээсэн, том биетэй нохой учир эхлээд хүнийг шууд дарж унагаад дараа нь хаздаг юм билээ. Ингэж дарж унагахдаа айлын эзний толгойг газар савж, тархи нь хөдөлсөн байсан. Үүний дараа нийслэлийн золбин нохой агнах газарт дуудлага мэдээлэл өгсөн ч ирээгүй, өдөр бүр тэдэнтэй холбогдох гэж үзсэн ч “Дуудлага ихтэй байдаг, шөнийн цагаар л устгал явуулж, өглөөний 08:00 цаг гэхэд устгах ажил зогсох ёстой байдаг. Тэгэхгүй бол гэмт хэрэгт тооцогдож, буугаа хураалгадаг” гэсэн. Нийслэлд ганцхан ийм газар байдаг бөгөөд хүчин чадал нь хүрэлцдэггүй. Ингээд бид дуудлага өгснөөс хойш гурав хоногийн дараа эрэл сурал болж байж нохой устгалын анчинг авчирсан. Энэ хооронд айлын эзэн эмэгтэй гэрээсээ ч гарч чадахгүй, гарахаар л дайраад, гэрт нь ч хүн ирж болохгүй байдалтай байлаа. Мөн нохойг нь мэдэхгүй гэрт нь ирсэн хоёр ч хүн хазуулсан” гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яг одоо нохдын орооны үе орсон байгаа тул эм нохой тэжээдэг айлуудад гудамжны эр ноход цуглаж, олон хүмүүсийг сандаргаж байгаа тухай нохой устгалын газрын ажилтнууд сануулж байна. Нийслэлд ганц байгаа нохой устгалын газрын хүрэлцээ муу байгаагаас өдөртөө ирсэн дуудлага мэдээллийг гүйцээж чадахгүй байгаа аж. Иймд иргэд та бүхэн гадуур сонор сэрэмжтэй, болгоомжтой явж, бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.

Т.САНТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button