НИЙГЭМ

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг нэг сая төгрөгөөр урамшуулжээ

Энэ оны  элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай дүн үзүүлж,  орос хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Удвалыг аймгийн Засаг дарга нэг сая төгрөгөөр урамшуулжээ.

Тэрээр элсэлтийн ерөнхий шалгалтад Дорноговь аймгаас орос хэлний хичээлээр 800 оноо авсан ганц сурагч бөгөөд цаашдаа хууль зүйн чиглэлээр  их сургуульд суралцахаар төлөвлөсөн гэнэ. Шавиа амжилттай бэлтгэсэн багш Б.Нарантуяаг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ. Тус аймгаас өнгөрсөн жил есөн хүүхэд 800 оноо авсан бол энэ жил 11 хүүхэд 800 оноо авч сая төгрөгөөр шагнуулжээ.

Дорнод аймгийн сурагчид ЭЕШ-ийн үзүүлэлтээрээ 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр, 2017 онд тэргүүн байр, 2018 онд тэргүүн байрыг эзэлсэн амжилт үзүүлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button