СПОРТ

“Скинни кап 2018” анх удаа тэргэнцэртэй сэлэмний төрлөөр зохиогдлоо

“Скинни кап 2018” Монголын туялзуур сэлэмний холбооны намрын сорил тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохиогдлоо. Энэ удаагийн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон юм. Нийт 6 клубийн 93 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос 12 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа.

Туялзуур сэлэмний сорил тэмцээний тэргэнцэртэй эрэгтэй төрөлд Б.Эрдэнэтөгс алт, Б.Жигмэддорж мөнгө, Б.Даваасүрэн, Н.Булган нар хүрэл медаль, тэргэнцэртэй эмэгтэй төрөлд Ч.Тунгалагтуяа алт, Б.Сэлэнгэ мөнгө, Б.Мөнгөнцэцэг хүрэл медалын эзэд боллоо.

Эрэгтэй төрөлд “Улаанбаатар Сити” клубийн тамирчин У.Маргад-Эрдэнэ алт, “Дуэль” клубийн тамирчин Э.Төгсбаяр мөнгө, “Хангарьд” клубийн тамирчин Ц.Жигжидсүрэн, “Флеш фенсинг” клубийн тамирчин Э.Нямлхагва хүрэл медаль хүртсэн юм.

Харин эмэгтэй төрөлд “Уурхайчин” клубийн тамирчин Б.Амарзаяа, “Улаанбаатар Сити” клубийн тамирчин Г.Халиунаа мөнгө, “Флеш фенсинг” клубийн тамирчин О.Анударь, “Дуэль” клубийн тамирчин О.Золбоо хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд МТСХ-ны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд Ерөнхийлөгч Б.Баттулга, С.Бат-Ерөөл, Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Үнэнбүрэн, “Скинни Студио” компанийн гүйцэтгэх захирал Г.Золбоо, Монголын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож тамирчдад шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close