СПОРТ

М.Нандинцэцэг: Миний тууштай байсан зүтгэлийг үнэлж, бурхан шагнасан байх

Монголын ширэн бээлийтнүүдийн 2018 оны отгон медальтан, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг эх орондоо ирлээ. Түүний хувьд сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсноороо энэхүү спортын түүхэнд том гавьяа байгуулсан юм. Монголд боксын спорт үүсээд 70, эмэгтэй бокс хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл түүхэн ойдоо том бэлэг барьсан дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М. Нандинцэцэгийг Монголын боксын холбооны удирдлагууд болон аав, ээж, найз нөхөд нь, мөн хэвлэл мэдээллийнхэн Буянт-Ухаа дахь “Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 25-нд угтав.

Энэ үеэр дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэгтэй хэсэгхэн хугацаанд ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд баяр хүргэе. Монголын боксын спортын түүхэнд анхдагчийн нэг боллоо. Сэтгэгдлээ хуваалцах уу?

-Баярлалаа. Намайг сэтгэл гарган угтан авч байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна.

-Та 2003 оноос боксын спортоор хичээллэжээ. Тэр цагаас хойш 15 жилийн дараа уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, энэ цаг мөчөөс дэлхийн медальтан гэж дуудуулах нь. Энэ хугацаанд олон тэмцээнд оролцож, медаль хүртсэн ч хоёр медаль л дутуу байсан. Тэгвэл дэлхийн аваргын медалиа зүүлгээд зогсож байхад юу бодогдов?

-Энэ бол миний төдийгүй Монголын эмэгтэй боксчдын хүсэн хүлээж байсан медаль юм. Үүнийг авахын тулд нэг хүн биш боксын спортод элэгтэй, зүтгэлтэй олон хүний хүч хөдөлмөр шингэжээ.Монголын боксын холбооны хамт олон, ерөнхийлөгч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооныхон, “Империал Кастль" компани, Үндэсний шигшээ баг, БТСГ-ынхан, шигшээ багийн дасгалжуулагч нар болон Л.Энхбаатар багшдаа, бэлтгэл хангагчдадаа, мөн хайртай гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үнэхээр энэ олон хүний, хүчин зүйлийн нөлөөгөөр, тус дэмээр би өнөөдөр дэлхийн аваргаас медаль хүртэж, дэлхийн медальтнуудын эгнээнд багтлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-10 08:22

Cual Es El Precio De Viagra En Mexicali By Fish Amoxicillin Cialis Fabrique En Inde [url=http://cialibuy.com]Cialis[/url] Levitra 8 Compres

Холбоотой мэдээ

Back to top button