НИЙГЭМ

Сургууль, цэцэрлэгийн засварыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгана

Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авчээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр/2019.06.21/ хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явц, тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. Тус уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд зун ээлжийн амралтгүй ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн нэмэгдэх суудлын тоог тооцох, үүндээ үндэслэн долоодугаар сарын 1-ний дотор түрээсийн сургууль цэцэрлэгийн шийдлийг бэлэн болгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж хувийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгасан байхзэрэг тодорхой үүрэг чиглэлийг албаныханд өгчээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button