НИЙГЭМ

ЭЕШ-даа 800 оноо авсан хүүхдийг 1.2 сая төгрөгөөр урамшуулна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг 500 мянгаас 1.2 сая хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулахаар болжээ.

Өвөрхангай аймаг болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 700-749 оноотой шалгуулсан бол 500 000 төгрөг, 750-799 оноо авбал 800 000 төгрөг, 800 оноо авсан хүүхдийг 1 200 000 төгрөгөөр урамшуулах аж.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхдэд  300 мянгаас 1 сая төгрөгийн урамшууллыг олгосон юм. Тойргийнхоо сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавх, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор тус ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button