НИЙГЭМ

5 болон 0-ээр төгссөн тээврийн хэрэгслийн татварыг энэ сард төлнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 5 болон 0-ээр төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг энэ сард багтаан төлөхийг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.

5 болон 0-ээр төгссөн тээврийн хэрэгслийнхээ татварыг энэ сард төлнө

Иргэд өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулах ёстой юм. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсхүл өөрт ойр, татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулна.

Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарыг Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Уг заалтад татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close