УЛС ТӨР

ТЕГ-ын дарга асан Б.Хурц Ж.Батзанданг шүүхэд өгчээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 12-нд хуралдах үеэр Ж.Батзандан гишүүн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нэгэн ноцтой мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр “Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Тэр бол Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурцын ах дүү нар тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан” гэж хэлсэн юм.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц өчигдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Батзандан гишүүний хэлсэн дээрх үгтэй холбогдуулан гомдол гаргасан байна. Тодруулбал, “Ор үндэслэлгүйгээр нэр хүндэд халдаж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” хэмээн Ж.Батзанданг шүүхэд өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button