УЛС ТӨР

Ц.Нямдорж сайдыг огцруулахаар ЛАМ НАР НОМ АЙЛДЛАА

Яг одоо Төрийн ордны гадна лам нар ирж ном хурж байна. Тэд Төрийн ордонд болон төрийн ордонд байгаа зарим иргэнд зориулан Нолсан, Хийморийн сан, Дөрвөн уулын сан, Гандан лхажвий тэргүүтэй ном уншиж, арц хүж, хомоол уугиуулж байгаа юм.

Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох шаардлага хүргүүлж буй жагсагчид, өөрсдийн шаардлагыг хүлээж авахгүй байгаа тул дараагийн шатанд ийн шилжиж байгаа аж.

Жагсагчдыг ямар нэгэн зөвшөөрөл авалгүй ийм арга хэмжээ зохиож байгаа тул хууль хүчний байгууллагаас тараах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button