НИЙГЭМ

20 гаруй тонн үхсэн малын махыг нийслэл рүү оруулахыг завджээ

Баян-Өлгий аймгаас 20 гаруй тонн үхсэн малын байж болзошгүй махыг нийслэл рүү оруулах гэж байхад нь илрүүлжээ. Шинж тэмдгээс нь ажихад, урьдчилсан байдлаар үхсэн малын мах гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид үзэж байгаа бөгөөд дээж авч шинжилгээнд хамруулсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Тухайн махыг гарал үүслийн гэрчилгээтэйгээр Эмээлт зах дахь “Цан-сент-И” гэх компанийн захиалгаар Баян-Өлгий аймгаас авчирсан гэх мэдээлэл байгаа аж. Шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй ч үхсэн малын мах гэдэг нь тогтоогдвол махыг устгалд оруулах ажээ. 

Ж.Дөлгөөн

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close