НИЙГЭМ

100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

100 айлын авто замыг шинэчлэн засварлахтай холбоотойгоор долоодугаар сарын 1-нээс тус замыг хаах талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн.

Долоодугаар сарын 1-10-ны өдрийг хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл,

Дараагийн ээлжид долоодугаар сарын 14-28 ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,

Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж зам засварын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад хэд хоног хойшлогдож магадгүй. Зам хаасан үед автомашин өөр газраар зорчих боломжтой” гэв.

Түүнчлэн 100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Энэ мөнгө зөвхөн 100 айлын замын бүтээн байгуулалтын ажилд биш, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах ажилд зориулагдана.

Мөн бид 100 айлын зогсоолын тоог нэмж, замын ус зайлуулах хоолойг шийднэ. Тиймээс тухайн зам дээр ус тогтоно гэсэн асуудал гарахгүй” гэлээ.

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Back to top button
Close