ЭРҮҮЛ МЭНД

Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг ажиллана

Өнөөдөр /2019.07.08/ Эрүүл мэндийн яамнаас Баярын наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүрлэн ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана. 

Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. 

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button