НИЙГЭМ

Автомашин галт тэрэгтэй мөргөлджээ

Өнөөдөр 11 цаг 40 минутын орчимд машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн байна.

Тухайн үед гарамын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Toyota маркийн автомашин гарам руу орсон байна.

Автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага  хуулийн дагуу шалгалтын ажиллагаа хийж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button