Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Спортлог Улаанбаатарчуудын өглөөний ДҮР ТӨРХ

Хүн бүр эрүүл чийрэг байхын тулд эртлэн босож дасгал хөдөлгөөн хийдэг билээ. Тэр тусмаа зуны улиралд улам олширдог. Тэгвэл энэ удаа бид өглөөний сурвалжилгаараа эр, эм, хөгшин, залуу, спортоор хичээллэдэг, үгүй гээд хоорондоо тэс өөр ч бүгд өглөө эртлэн босож дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүстэй ярилцаж, тэдний дасгал хийх өөр өөрсдийн өвөрмөц хэв маяг болоод үзэл бодлын тухай хуваалцаж байна.

-ЗЭЭ ОХИН МААНЬ ЭМЭЭДЭЭ ХАНЬ БОЛООД ХАМТ ГАРЧ ГҮЙДЭГ-

О.Отгонбаяр, “Ах нь хөдөөний хүн. Өглөөгүүр гүйж эхлээд долоо хонож байна. Ихэнхдээ хүрээлэнгээ гурав тойроод харьдаг. Аль болох эрт босож гүйхийг хичээдэг.

Н.Ану, “Өнөөдрөөс л гүйж эхэлж байна. Гэр ойрхон болохоор өглөө 6:50 гэхэд хүрээлэнд ирсэн. Одоогоор гурван тойрог гүйсэн. Нэг тойрог гүйхэд нэг цаг орчим хугацаа зарцуулсан. Цаашдаа өдөр бүр ирж гүйх бодолтой байгаа.

-Эмээ нь одоогоор нэг тойрчихсон. Өглөө бүр гарч гүйх, алхах бэлтгэл хийдэг. Зээ охин маань долоон настай. Эмээдээ хань болоод өглөө хамт гарч гүйдэг.

-Бид сагс тоглодог. Өглөөгүүр бэлтгэл хийхийн тулд эрт ирдэг. Хичээлтэй үедээ долоо хоногт 3-4 удаа ирж гүйдэг байсан. Зуны амралт эхэлсэн учраас  өдөр бүр гүйж байна. Өглөө 6-7 цагийн хооронд гарч гүйдэг бөгөөд хүмүүс ч их байдаг.

-ХӨЛ ӨГЛӨӨНИЙ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨР АМЬСГАЛАХ НЬ БИЕД САЙН УЧРААС ГУТАЛТАЙ ГҮЙХЭЭС ЯЛГААТАЙ-

-Тамирчин учраас бэлтгэлийн системээр гүйдэг. Одоо хоёрдох тойргоо гүйж байна. Дуусгаад дугуйгаа унаад харина. Долоон хоногт хоёр удаа дасгал хийж хөл нүцгэн гүйдэг. Хөл өглөөний хүчилтөрөгчөөр амьсгалах нь биед их сайн учраас гуталтай гүйхээс ялгаатай.

-Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс өглөөний 5-6 цагийн хооронд  их байдаг. Гэр 13-р хороололд байдаг учраас өглөө тэндээс алхаад зургаан цаг гэхэд хүрээлэнд ирээд дасгалаа хийдэг. Өдөрт нэг тойрог гүйдэг.

-Би өнжөөд нэг ирж бэлтгэл хийдэг. Хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг. Өглөөний 6-7 цагийн хооронд ирдэг. Гүйж эхлээд хоёр жил болсон.

-Өглөө бүр 7-8 цагийн хооронд ирдэг. Гэр ойрхон учраас өдөр бүр ирж дасгал хийнэ. Хөл өвддөг байсан дасгал хийгээд зүгээр болсон.

-БЭЛТГЭЛТЭЙ ӨДРҮҮДДЭЭ НАЛАЙХААС ХҮРЭЭЛЭНГ ЗОРЬЖ ИРДЭГ-

-Гүйж эхлээд хоёр жил өнгөрсөн. Хөнгөн атлетикаар хичээллэдэг. Багийнхантайгаа бэлтгэл хийдэг байсан ч амралтаараа ихэнх нь хөдөө явсан. Бэлтгэлтэй өдрүүддээ Налайхаас хүрээлэнг зорьж ирдэг.


М.Цэрэндолгор, Ж.Болормаа, “Цаг агаарын байдлыг харж байгаад аль болох өдөр бүр хөдөлгөөн хийхийг эрмэлздэг. Гэрээсээ долоон цагт гараад ирдэг. Залуучууд их гүйж, дугуй унаж байгаа харагдана. Дасгал хийхээр тухайн өдөртөө бие хөнгөн, сэтгэл санаа сайхан болно. Хажуугаар нь ус ууж хооллолтдоо анхаардаг. Арваад хоног гүйлттэйгээ дасгал хавсарч хийсэн. Оройдоо хоол иддэггүй.

-Анх гурван настайгаасаа дугуй унаж эхэлсэн. Зуны улирал учраас гэрээсээ зургаан цагт дугуйтайгаа гараад Яармагаас өдөр бүр зорьж ирж бэлтгэл хийдэг. Харин өвлийн улиралд долоо хоногт 2-3 удаа зааланд тоглодог.

-Би хөгшин хүн учраас болж өгвөл дасгал хийхийг боддог. 08:30 гэж гараад дугуйтай хүрээлэнг тав тойрдог. Ингэж дасгал хийснээр бие хөшихгүй сайхан байдаг. Гэр маань ойрхон Зайсанд бий. Намар цас ортол дасгал хийж буй хүмүүс их харагдана.

-АРД ТҮМНИЙ ХАНДИВААР БОССОН БАЙТ ХАРВААН ТАЙЛБАЙ БИЙ-

Байт харваан спортын мастер Ю.Нямдорж, “Энд маш олон байт харвааны клубүүд бий. Би “Добу мэргэн” клубийн тамирчин.  Байт харваагаар 20 гаруй жил хичээллэсэн. Энэхүү хүрээлэнгийн байт харваан талбай бол цэвэр ард түмний хандиваар боссон газар юм шүүдээ. Ирж бэлтгэл хийх дуртай. Өглөө бүр зургаан цагт бэлтгэлээ эхэлдэг”

-Өнөөдрөөс анх удаа бэлтгэл хийж байна. Найман цаг гээд хүрээлэнд ирсэн. Одоогоор рольктой хоёр тойрчихсон байна. Өнөөдрийн хувьд Найрамдал зуслангаас зорьж ирсэн. Дараа боломж олдох бүрд ирж бэлтгэл хийнэ гэж бодож байна.

-ЯГ ОДООНООС ЭХЭЛСЭН Ч ОРОЙТОХГҮЙ-

Түүнчлэн хүмүүсийн хамгийн их санал нийлж байсан зүйл бол өглөө эрт байх тусмаа дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой гэнэ. Мөн зүгээр гүйх бус дасгал хавсарч хийвэл илүү үр дүнтэй хэмээж байлаа.Хүрээлэнд өглөөгүүр их хөл хөдөлгөөнтэй байх бөгөөд дасгал бэлтгэл хийж яваа хүмүүс дунд бухимдсан уурласан хүн байхгүй, харин ч бүгд инээмсэглэлтэй цовоо сэргэлэн харагдсан юм. Өнөөдрийн сурвалжилгад дөнгөж гүйж эхлээд буй хүмүүс ч тааралдсан бөгөөд магадгүй та ч бас одооноос эхлэхэд оройтоогүй юм шүү. 

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-23 01:47

Buy Z Pak No Prescription Canadian Meds Without An Rx [url=http://tadalaffbuy.com]cialis no prescription[/url] Levitra Durata Effetto Buy Now Legally Generic Macrobid Real Store

Холбоотой мэдээ

Back to top button